Филиппин улсын үзэсгэлэнт Себү арал дээр байрлах CIA- Сebu international academy-н сурагчдын өвлийн амралтанд зориулсан WINTER CAMP хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. Уг хөтөлбөрийн онцлог нь хүүхэд англи хэлийг орчинд нь, ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар суралцахаас гадна олон орны хүүхдүүдтэй найзууд болж, нэг нэгнээсээ суралцан, биеэ дааж сурдаг.

CIA англи хэлний академи нь 20 жилийн туршлагатай, зун, өвлийн сурагчдын амралтаар Солонгос, Тайван, Вьетнам, Япон, Монгол зэрэг улсуудаас англи хэл суралцахаар олон орноос хүүхдүүд зорьж очдог, олон жилийн туршлагатай, чадварлаг багш нартай юм.

 

JUNIOR WINTER CAMP өвлийн сурагчдын амралтанд зориулсан Филиппинд англи хэл сурцгаая хөтөлбөр шинэ жилийн баярыг тохиолдуулан 100-200$ хямдрал үзүүлэх онцгой урамшуулал зарлаж байна.

Сургалтын хугацаа:

  • 2022.12.17-2023.01.15 хүртэл 4 weeks
  • 2022.12.30-2023.01.29 хүртэл 4 weeks хугацаатай тус тус үргэлжилнэ.

Сургалтын хөтөлбөр: Ерөнхий англи хэл, IELTS хөтөлбөр, өдөрт 10 цагийн англи хэлний хичээл үзнэ. Үүнд: Ганцаарчилсан багштай хичээл 5 цаг, спорт хичээл 1 цаг, групп хичээл 4 цаг.

Аялал: Филиппин улс Себү хотын үзэсгэлэгт газруудаар 3 удаагийн аялал, 2 удаа томоохон худалдааны төвүүдээр явж худалдан авалт хийнэ.

Харуул хамгаалалт: 24 цагийн хяналтын камер, харуул хамгаалалттай.

Эмч, сувилагч: Сургуулийн эмч, сувилагч 24 цагийн турш хүүхдүүдийн хотхонд байрлаж, 7 хоног бүр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгнө.

Хариуцсан Монгол багш: Монголоос туршлагатай багш хариуцан авч явж, сургалтын хугацаанд аав ээжийг мэдээллээр бүрэн хангана.

Сургалтын төлбөр: 2600$+ОНГОЦНЫ ТИЙЗ

  • Нэг гэр бүлийн 2 хүүхэд хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 100$ урамшуулал
  • Найзтайгаа хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 100$ урамшуулал
  • 3 найз хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 150$ урамшуулалтай

Сургалтын төлбөрт багтсан зүйлс:

  • Өдөрт 10 цагийн англи хэлний хичээл / ганцаарчилсан, групп, спорт хичээл/
  • Себү арлын үзэсгэлэнт газруудаар аялах 3 удаагийн аялал
  • Өглөө, өдөр, оройн 3 удаагийн хоол
  • Дотуур байр 3-4 хүүхэд нэг өрөөнд байрлана
  • Ном, сурах бичиг
  • Цэвэр ус, цахилгааны төлбөр
  • Подволк, малгай

Сургалтын төлбөрт багтаагүй зүйлс:

  • 2 талын онгоцны тасалбар
  • Хэрэглээний мөнгө
  • Аяллын даатгал
  • 15-аас доош насны хүүхдүүд Филиппин улсын хилээр нэвтрэхдээ WEG хураамж 65$ бэлэн авч явах

Тавигдах Шаардлага:

  • 10-17 насны хүүхдүүд явах боломжтой
  • 12-с дээш насны хүүхдүүд Ковид-19 эсрэг вакцины 2 тунд хамрагдсан байх
  • 12-с доош насны хүүхдүүд хариуцаж явж байгаа багш нь Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсан байх
  • Нисэхээс өмнө 48 цагийн хугацаатай хүчинтэй PCR шинжилгээний сөрөг хариу, англи хэлээр байх
  • Хариуцаж явах Монгол багш дээр эцэг эхийн аль нэг нь итгэмжлэл хийлгэх,
  • Итгэмжлэлийг англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх
  • Нисэхээс өмнө onehealthpass онлайнаар бөглөж QR код авсан байх

Бэлдэх зүйлс: 

  • Хичээлийн хэрэгсэл- дэвтэр, цүнх, бал, харандаа, баллуур г.м
  • Цэвэр усны сав
  • Ариун цэврийн хэрэглэл- алчуур, шампунь, саван, биеийн тос, нарны тос,
  • Хэрэгтэй эм бэлдмэл- Ханиадны эм, хоолойны эм, харшлын эм, тос, дархлаа дэмжих витамин
  • Цаг агаар дунджаар өдөртөө 30 градусын халуун боловч сургууль дотор байнга эйркондейшн ажиллана
  • Нимгэн даавуун шорт подволк, пүүз, углааш, нарны малгай,

Манай төвөөр дамжин зуны хугацаанд 3 ээлжийн 60 гаруй хүүхэд амжилттай суралцаад ирсэн. Туршлагатай хамт олон таны хүүхдийн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг нь хамт бүтээлцэнэ. Зуны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн зургаас хүргэж байна.

Филиппин улсын CIA- Cebu international academy-н Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар

UM-EDU consulting center

Утас: 7212-4445, 9102-4445

Хаяг: УИД зүүн талд Гандирс 4 давхар 402 тоот

© 2024 он. Khaitan Arvijikh LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency