Филиппин улсын аялал жуучлалын гол бүс болох үзэсгэлэнт Себү арал дээр байрлах CIA англи хэлний академи нь сурагчдийн өвлийн амралтанд зориулсан англи хэлний вакум хөтөлбөртэй бөгөөд тус академи нь 2003 оноос үйл ажиллагаа явуулсаар ирсэн туршлагатай, чадварлаг багш нартай олон улсын сургууль юм.

CIA академийн Winter Junior Camp хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд эцэг эхчүүдэд зөвлөмж хүргэе.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Гадаад паспортын хугацаа 6+ сараас дээш байх
  • 15 наснаас дээш COVID-19 вакцин хийлгээгүй болон 1 тунтай хүүхдүүд нисэхээс өмнө 24 цагийн дотор PCR шинжилгээ өгнө. Шинжилгээний сөрөг хариу англи хэл дээр улаан тамгатай байх. (Гадаад явна гэж хэлэн хариугаа аваарай)
  • 15 хүртэлх насны COVID-19 вакцин хийлгээгүй болон 1 тунтай хүүхдүүд вакцины гэрчилгээ болон PCR шинжилгээ шаардахгүй.
  • COVID-19 вакцины бүрэн тунтай хүүхдүүдээс PCR шинжилгээ шаардахгүй ба E-Mongolia (англи хэл дээр) болон ХӨСҮТ-ээс бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ авна
  • 15 нас хүрээгүй хүүхдүүд WEG хураамж болон 65$ Филиппин улсын иммигрейшн дээр хураалгадаг тул уг мөнгийг бэлнээр авч явна. Уг хураамжийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцана уу.
  • Итгэмжлэл: Хүүхдүүд хариуцаж явах Монгол багшийн нэр дээр нотариат дээр итгэмжлэл хийлгэх, Хүүхдийн аав, ээжийн аль нэг нь өөрийн цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортыг авч очин итгэмжлэл хийлгээд үлдээнэ. Бүх хүүхдүүд итгэмжлэл хийлгээд дууссаны дараа Багш очиж итгэмжлэхүүдийг аван гарын үсгээ зурж, эцэг эхчүүдэд нэг хувийг өгнө.
  • Гадаадад зорчигчдийн даатгал: Аяллын даатгал ковидын хамгаалалттай, багадаа 35000$ үнэлгээтэйг хийлгэнэ. 30 хоногийн даатгалын хураамж 26$ байна. Нэхэмжлэхийн дагуу дансанд тушаана.
  • Сургуулийн урилга: Филиппин улсад Монгол улсын иргэд 28 хоногийн хугацаанд визгүй зорчдог хэдий ч зорчих зорилго нь тодорхой байхыг шаарддаг. Сургуулийн суралцах урилга хүүхэд тус бүрийн нэр дээр сургуулиас ирнэ.
  • Нисэхийн өмнөх өдөр onehealthpacc.com.ph хаяг руу нэвтэрч бүртгүүлэн QR code авах
  • Итгэмжлэл, Гадаадад зорчигчдын даатгалын гэрээ, сургуулийн урилга, onehealthpacc.com.ph – с  бүртгүүлэн авах QR кодыг багш нэгдсэн журмаар авч явна.

ХУВИЙН БЭЛТГЭЛ:

  • Хичээлд харандаа, баллуур, хар бал дэвтэр бэлтгэнэ. Хичээлийн хэрэглэл болон усны саваа хийгээд явах тохиромжтой цүнх бэлтгээрэй.
  • Халуун оронд ирээд орчин солигдох, хоол, ус солигдох, өдөрт 8-10 цагийн хичээл үзээд дархлаа муудах магадлалтай тул дархлаа дэмжих витаминтай ирэх.
  • Цэвэр усны савыг заавал бэлтгэж ирэх, усны савыг байнга хэрэглэх.
  • Гар нүүрийн алчуур, биеийн алчуур, саван, шампунь зэрэг хувийн хэрэглээний зүйлсийг бэлтгэх.
  • Усны хувцас, усны шил зэрэг бассейнд өмсөх хувцас заавал бэлтгэх
  • Кампус дотроо фитнес спорт төв, сагсан бөмбөгийн талбайтай учир бэлтгэлийн хувцсаа бэлдээрэй
  • Цаг агаарийн хувьд дундажаар 30 градусын халуун, чийглэг орон. Борооны улирал, халууны улирал гэсэн 2 улиралтай. 6-12 сар нь борооны улиралдаа орно.
  • Филиппин улсын мөнгөн тэмдэгт песо. 1$ – 60 песотой тэнцэнэ. 1 песо – 65 төгрөгтэй тэнцэнэ. Олон улсын карттай явахад atm-ээр үйлчлүүлэх боломжтой. Өртөгийн хувьд Монголтой ойролцоо. Мөн бэлэн долларыг валют арилжаагаар солиулж болно.
  • Харшилтай, шүдний өвчлөлтэй, эрүүл мэндийн шалтгаантай бол Монголд байхдаа эмчдээ сайн үзүүлж зөвлөгөө, зөвлөмж авах, хэрэгтэй эм бэлдмэл авах. Сургууль хичээлийн орчин эйр кондэйшинтай, гадаа маш халуун байдаг учир орж гарахдаа халуун хүйтэн харшиж хоолой өвдөх магадлал өндөр. Авч явж буй эм бэлдмэлийг эцэг эхчүүд цаасан дээр юу юунд хэрэглэхийг нь бичиж өгөх /гэдэсний эм, хоолойны эм, өвчин намдаах эм г.м/

2022.12.17-ны өдөр буюу Нисэх өдөр

  • Хөшигтийн хөндийд байрлах шинэ нисэх буудлын 2 давхарт 09:30 цагаас хоцрохгүй ирсэн байх
  • Хүүхдийн биед гадаад паспорт, вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний сөрөг хариуг ил авч явах
  • 15 нас хүрээгүй хүүхдүүд WEG хураамж 65$ бэлнээр авч явах
  • Өвлийн зузаан хувцсыг Монголд үлдээж онгоцонд биед эвтэйхэн хөнгөн хувцаслах.
  • Гар тээш 7 кг, том ачааны жин 23 кг. Ачаагаа шууд УБ-СЕБУ хүртэл бүртгүүлж өгөх
  • Ачаанд баттерэйтэй бүх төрлийн электрон хэрэгсэл (нөүтбүүк, гар утас, цэнэглэгч, электрон тамхи) зэргийг хийж болохгүй. Гар ачаанд бүх төрлийн шингэн зүйлс, хурц үзүүртэй зүйлс хийж болохгүй.

Филиппин улсын CIA- Cebu international academy-н Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар

UM-EDU consulting center

Утас: 7212-4445, 9102-4445

Хаяг: УИД зүүн талд Гандирс 4 давхар 402 тоот

© 2024 он. Khaitan Arvijikh LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency