Хайтан Арвжижих ХХК нь 2020 онд байгуулагдсан ба Монгол улсын эрүүл мэндийн яамнаас олгосон дараах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Эм ханган нийлүүлэх чиглэлээр Европын холбооны гишүүн Украйн улсын Lekhim JSC, ОХУлсын А-Фарм, БЕСТ-фарм, БНСУлсын Hanlim Pharm Co.,LTD, Deawon pharm Co.,LTD, Huons, Genuonescine, БНЭУ-н United Biotech Limited, БНХАУ-н Sinopharm, Easy Way Supplies Co.,LTD , Henan, зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, тус үйлдвэрүүдээс 40 гаруй нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа Олон Улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Бид сүүлийн үеийн шинэлэг эмчилгээний шинэ нэр төрлийн эм бэлдмэлүүдийг хэрэглэгч харилцагддаа хүргэж монгол хүний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж, хэрэглэгч харилцагчидаасаа урам зоригийг авч байна.
Бид цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн GMP шаардлага, олон улсын ISO чанарын стандарт нэвтрүүлсэн, CE худалдааны тэмдэгт бүхий үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн шинэ эм, эмийн бүтээгдэхүүн, шинжилгээний шинэ аргийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай сайтаар зочилж буй таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Хайтан Арвижих ХХК нь шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, монгол хүний эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Бид түншийн холбоотой ажилладаг гадаад болон дотоодын байгууллага, харилцагч, хэрэглэгчдийнхээ найдвартай, итгэл хүлээсэн компани байх зорилго тавин ажиллах байна.
Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
© 2024 он. Khaitan Arvijikh LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency